GiL — Gate in Life
Great Sphinx of Giza (أبو الهول)

ЕГИПЕТ - ТУРК /шинэ жилийн хөтөлбөр/

  1. КАИР 3
  2. ХУРГАДА 4
  3. ИСТАНБУЛ 1
  • 2025.12.30 – 2026.01.08
  • 8 шөнө 9 өдөр
  • 6,990,000 ₮ / хүн

📷 Petar Milošević · CC BY-SA 4.0

8 өдөр

Аяллын хөтөлбөр

ЕГИПЕТ - ТУРК /шинэ жилийн хөтөлбөр/

2025.12.30 - 2026.01.08

8 ШӨНӨ, 9 ӨДРИЙН АЯЛАЛ.

КАИР 3 , ХУРГАДА 4, ИСТАНБУЛ 1

🗺️ Аяллын маршрутУБ
УБКаирГизаХургадаИстанбул
  1. Өдөр1 – 2025

    ОНЫ 12 САРЫН 30 : (Улаанбаатар / Каир)

    • Улаанбаатар – Истанбул – Каир /ТУРКИШ ЭЙРЛАЙН олон улсын нислэг./
    • Өглөөний 09:00 цагт Улаанбаатараас хөөрч Туркийн цагаар 13:30 цагт Истанбул хотод газардна.
    • Туркийн цагаар өдрийн 18:25 цатг хөөрч Египетийн цагаар 19:45 цагт Каир хотод газардна.
    • Оройн хоолоо идээд Каир хотод байрлах буудалдаа бүртгүүлж амарна.

    Үзэх зүйлс · Каир5

    • Гизагийн пирамидууд ба Сфинкс

      Эртний ертөнцийн долоон гайхамшгаас өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн цорын ганц нь

    • Египетийн Их музей (GEM)

      Тутанхамоны булшны эд өлгийг бүрэн дэлгэсэн, нэг соёл иргэншилд зориулсан дэлхийн хамгийн том музей

    • Мухаммед Алигийн сүм

      Каирын цайзад орших алебастр сүм, хотыг бүхэлд нь харах цэгтэй

    • Хан эль-Халили зах

      Олон зууны түүхтэй, амтлагч, гар урлал, бэлэг дурсгалын эртний зах

    • Нил мөрний оройн аялал

      Завин дээр оройн хоол, ардын бүжгийн тоглолттой

    Үзэх зүйлс · Истанбул6

    • Айя София

      1500 жилийн түүхтэй, Византи ба Османы өв

    • Цэнхэр сүм (Султан Ахмед)

      Зургаан минарет, цэнхэр хавтан чимэглэл

    • Топкапы ордон

      Османы султануудын ордон

    • Их базар

      4000 гаруй дэлгүүртэй дэлхийн хамгийн том хучигдсан зах

    • Босфорын аялал

      Европ, Азийг холбосон хоолойгоор завиар

    • Галатын цамхаг

      Хотын түүхэн хэсгийг дээрээс харах

    ӨглөөӨдөрОрой
  2. Өдөр2 – 2025

    ОНЫ 12 САРЫН 31 (ПИРАМИД, СФИНКС)

    • Өглөөний цайгаа угаад Египетийн хамгийн эртний бүтнээрээ хадгалагдан үлдсэн Шаталсан Пирамидыг сонирхохоор пирамидудын өлгий нутаг болох Саккараг дүүргээр аялаад, Дэлхийн долоон гайхамшгийн нэгийг үзэх аяллын өмнө 9 пирамидыг панарома өнцгөөр харах боломжтой ресторанд үдийн зоог барина.
    • Гайхамшигт Агуу Пирамид болон Сфинксийн цогцолбороор аялна.
    • Мэдээж энэ өдрийн оройн зоог Шинэ жилийг угтах арга хэмжээ байх болно.
    ӨглөөӨдөрОрой
  3. Өдөр3 – 2026

    ОНЫ 1 САРЫН 1 (Египетийн Шинэ Музей)

    • Өглөөний цайны дараагаар Египетийн Шинэ Музей үзэх аялалдаа гарна.
    • Энэхүү музей нь 2025.11.1-ний өдөр албан ёсоор нээгдэж бүрэн ажиллаж эхэлсэн бөгөөд Египетийн түүхийн хамгийн алдартай, бүтнээрээ хадгалагдан үлдсэн Тотанхамон фараоны бунхнаас олдсон эд өлгийн зүйлс бүрэн дэлгэгдсэн байгаагаараа онцлог болно.
    • Эртний Каир хотод байрлах Хан эл халили эртний зах.
    ӨглөөӨдөрОрой
  4. Өдөр4 – 2026

    ОНЫ 1 САРЫН 2 (Каир – Хургадад)

    • Өглөөний цайгаа уугаад улаан тэнгисийн эрэгт байрлах 5 одтой амралтын газрын зүг зорих ба 6 цаг сахарын цөлийн гайхамшигт тогтоц бүхий байгалиар автобусаар аялаж өдрийн хоолны өмнө Хургада хотод байрлах буудалдаа байрлаж тухлан амарцгаана.
    ӨглөөӨдөрОрой
  5. Өдөр5 – 2026

    ОНЫ 1 САРЫН 3 (ХУРГАДА)

    • Өглөөний 4:00 цагт Луксор хотыг зорин хурдны замаар 4 цаг автобусаар зорчиж Эртний Етипетийн хамгийн гол үзвэрүүд болох нарны бурхан Амунра-д зориулан барьсан хамгийн том сүм КАРНАК (Karnak Temple), Эртний хаадын удмынхныг бунхалсан Хаадын Хөндий (Valley of Kings), Эртний Египетийн хамгийн алдартай эмэгтэй Фараон болох ХАТШЕПСУТ-ын сүм (Temple of Hatshepsut) зэргийг үзээд буцаж 4 цаг орчим автобусаар аялаж Хургада хотын амралтын газарт оройн хоолны өмнө ирснээр энэ өдрийн аялал дуусах болно

    Үзэх зүйлс · Хургада4

    • Гифтун арал

      Цагаан элсэн эрэг, тунгалаг ус

    • Улаан тэнгисийн шүрэн хад

      Шумбаж, усан доорх өнгөлөг ертөнцийг харах

    • Цөлийн сафари

      Квадроцикл, бедуин тосгон, тэмээ унах

    • Hurghada Marina 006

      📷 Amr F.Nagy · Public domain

      Хургада марина

      Оройн зугаалга, кафе ресторан

    ӨглөөӨдөрОрой
  6. Өдөр6, 7 – 2026

    ОНЫ 1 САРЫН 4, 5 (ХУРГАДА -ЧӨЛӨӨТ ӨДӨР)

    • 5 од бүхий идэх уух зүйлс төлбөрт нь багтсан зочид буудалд Улаан тэнгисийн эрэгт тааваараа амрах өдрүүд.

    /Нэмэлт хөтөлбөр авч аялах боломжтой:

    1. Улаан тэнгисийн усан онгоцны аялал 9 цаг орчим үргэлжлэх усан онгоц дээрх тэнгисийн аялал, снорклинг, арал дээрх амралт зэрэг хөтөлбөртэй. 65$
    2. Элсэн цөлийн тэмээтэй болон 4 дугуйттай тал өдрийн экстрем аялал. 60$
    3. Далайн гүний амьдрал сонирхох аялал тал шумбагчаар аялал 3 цагийн аялал г.м/
    ӨглөөӨдөрОрой
  7. Өдөр8 – 2026

    ОНЫ 1 САРЫН 6 (ХУРГАДА – ИСТАНБУЛ Олон улсын нислэг)

    • Энэхүү өдөр өглөөний цайгаа уугаад өглөөний 4 цагт Хургада хотоос турк улсын Истанбул өглөөний 8 цагийн үед газардаж зочид буудалд байрлана. Истанбул хотоор чөлөөтэй аялах цагийг та бүхэнд олгох болно.
    ӨглөөӨдөрОрой
  8. Өдөр9 - 2026

    ОНЫ 1 САРЫН 7 (ИСТАНБУЛ - УЛААНБААТАР Олон улсын нислэг)

    • Өдрийн 14:00 цагт буудлаа хүлээлгэж өгөөд нисэх буудалруу явна.
    • 18:00 цагт Истанбулаас Улаанбаатар нислэгээр нисэх ба 2026 оны 1 сарын 8 ны өглөө Улаанбаатар хотод газардна.
    ӨглөөӨдөрОрой

Аяллын хуваарь / Аяллын үнэ / Төлбөрийн нөхцөл

Хуваарь

2025/12/30 - 2026/01/08

Үнэ

  • Том хүн: 6,990,000
  • 2 - 11 нас : 5,890,000
  • 0 - 2 нас : 990,000

Үнийн дүнд НӨАТ багтаагүй болно.

✓Төлбөрт дараах зүйлс багтсан

  • Египет улсын виза
  • Аяллын даатгал.
  • Орчуулагч хөтчийн цалин.
  • Олон улсын нислэг
  • Орон нутгийн тээвэр
  • Хөтөлбөрт багтсан хоол, унаа.
  • Хөтөлбөрт багтсан үзвэр үйлчилгээний төлбөр.

✕Төлбөрт хамаарахгүй зүйлс

  • Хөтөч, жолооч болон бусад нутгийн үйлчилгээний ажилтны гарын мөнгө
  • Хөтөлбөрт заагдаагүй үзвэр үйлчилгээний төлбөр
  • Хөтөлбөрт багтаагүй хоолны төлбөр.
  • Хувийн хэрэглээний зардал
  • Өрөөнд ганцаараа байрлах төлбөр (хоног тутамд нэмэлтээр 250,000)

Байрлах буудлууд

📍

Каир хот

📍

Хургада хот

Үндэсний хоол

Каир· 5

  • Кошари

    Будаа, гоймон, сэвэг зарам, улаан лоолийн амтлагчтай Египетийн үндэсний хоол

  • Фул медамес

    Шошийг удаан чанаж нухсан, өглөөний цайнд иддэг уламжлалт хоол

  • Таамия

    Ногоон шошоор хийсэн Египет фалафел

  • Молохия

    Ногоон навчаар хийсэн өтгөн шөл, тахианы махтай

  • Umm Ali

    📷 Miansari66 · CC0

    Ум Али

    Талх, сүү, самраар хийсэн халуун амттан

Хургада· 3

  • Далайн хоол

    Шарсан загас, сам хорхой, наймаалж

  • Сайядие

    Загас, будаа, шарсан сонгинотой хоол

  • Басбуса

    Мананцар гурил, сироптой амттан

Истанбул· 5

  • Симит

    Кунжуттай цагираг талх

  • Балык экмек

    Эминөнүгийн боомтод загастай талх

  • Искендер кебаб

    Тараг, цөцгийн тостой донер

  • Локум ба пахлава

    Турк амттан

  • Турк кофе ба цай

Видео

6,990,000 ₮/ хүн

2025.12.30 – 2026.01.08 · 8 шөнө 9 өдөр