GiL — Gate in Life
Templo de Ramsés II, Abu Simbel, Egipto, 2022-04-02, DD 03

Египетийн түүхийн аялал, далайн эргийн амралт — 8 шөнө 9 өдөр

  1. Каир
  2. Асуан
  3. Луксор
  4. Хургада
  5. Истанбул
  • 8 шөнө 9 өдөр
  • 9,790,000 ₮ / хүн

📷 Diego Delso · CC BY-SA 4.0

8 өдөр

Дэлгэрэнгүй хөтөлбөр.

🗺️ Аяллын маршрутУБ
УБКаирАсуанЛуксорХургадаИстанбул
  1. Өдөр1

    Өдөр 1

    (Хоол: Орой) Буудал: 4-5* / Байрлал: Каир

    • Turkish Airlines-ийн нислэгээр өглөөний 09:00 цагт Улаанбаатараас Истанбулыг зорин хөөрч, Туркийн цагаар 13:30 цагт газардна.
    • Египетийн нийслэл Каир хот руу хийх дараагийн нислэгийн 4 орчим цаг хүлээгээд каир хотод оройн 20:00 цагийн үед газардаж Каир хотод байрлах буудалдаа бүргүүлэн байрлана.

    Үзэх зүйлс · Истанбул6

    • Айя София

      1500 жилийн түүхтэй, Византи ба Османы өв

    • Цэнхэр сүм (Султан Ахмед)

      Зургаан минарет, цэнхэр хавтан чимэглэл

    • Топкапы ордон

      Османы султануудын ордон

    • Их базар

      4000 гаруй дэлгүүртэй дэлхийн хамгийн том хучигдсан зах

    • Босфорын аялал

      Европ, Азийг холбосон хоолойгоор завиар

    • Галатын цамхаг

      Хотын түүхэн хэсгийг дээрээс харах

  2. Өдөр2

    Өдөр 2

    (Хоол: Өглөө, Өдөр, Орой) Буудал: 4-5* / Байрлал: Каир

    Хөтөлбөр

    • Өглөөний хоолны дараа Дэлхийн долоон гайхамшгийн нэг болох Гизагийн Их Пирамидууд (Хеопс, Хефрен, Микерин) болон нууцлаг Их Сфинкс хөшөөг үзэж сонирхоно. Цөлийн өндөрлөгөөс дурсгалын зураг татуулах ба папирус цаас, ориентал үнэртэний гар урлалын төвөөр зочилж, Фаронуудын соёлтой танилцана. Өдрийн хоолны дараа 1382 оноос эхлэлтэй, Исламын Каирын түүхэн төвд байрлах Хан Эль-Халили захаар хөтөчтэй аялан, сувенир, амтлагч, мөнгөн эдлэл сонирхоно. Орой нь буудалдаа буцаж оройн хоолоо идэж амарна.

    Үзэх зүйлс · Каир5

    • Гизагийн пирамидууд ба Сфинкс

      Эртний ертөнцийн долоон гайхамшгаас өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн цорын ганц нь

    • Египетийн Их музей (GEM)

      Тутанхамоны булшны эд өлгийг бүрэн дэлгэсэн, нэг соёл иргэншилд зориулсан дэлхийн хамгийн том музей

    • Мухаммед Алигийн сүм

      Каирын цайзад орших алебастр сүм, хотыг бүхэлд нь харах цэгтэй

    • Хан эль-Халили зах

      Олон зууны түүхтэй, амтлагч, гар урлал, бэлэг дурсгалын эртний зах

    • Нил мөрний оройн аялал

      Завин дээр оройн хоол, ардын бүжгийн тоглолттой

  3. Өдөр3

    Өдөр 3

    (Хоол: Өглөө, Өдөр, Орой:) Буудал: 4-5* / Байрлал: Асуан

    Хөтөлбөр

    • Зочид буудалд өглөөний хоол ууж, өрөөгөө хүлээлгэн өгнө. Дэлхийн хамгийн том археологийн цогцолборууд багтсан Египетийн Их Музей (GEM)-г үзэж, эртний Египетийн хаадын ховор нандин дурсгалууд, сүрлэг хөшөөнүүдтэй танилцана. Өдрийн хоолны дараа Каирын нисэх онгоцны буудал руу шилжиж, Нил мөрний өмнөд хэсэгт байрлах Асуан хот руу дотоодын нислэгээр ниснэ (нислэгийн хугацаа ~1.2 цаг). Асуанад бууж, буудалдаа байрлан оройн хоолоо идэж амарна.

    Үзэх зүйлс · Асуан5

    • Абу Симбел

      II Рамсесийн хадыг сийлж бүтээсэн аварга сүм

    • Филэ арлын Исисийн сүм

      Нил мөрний арал дээрх сүм, завиар очно

    • Фелукагаар аялах

      Уламжлалт дарвуулт завиар Нил мөрөнд

    • Нубийн тосгон

      Өнгөлөг байшин, Нуби соёл, зочломтгой ард түмэн

    • Асуаны Их далан

      Нассер нуурыг үүсгэсэн аварга далан

  4. Өдөр4

    Өдөр 4

    (Хоол: Өглөө, Өдөр, Орой) Буудал: 4-5* / Байрлал: Луксор

    Хөтөлбөр

    • Өглөө эрт (өглөөний хоолны хайрцагтай) Нубийн элсэн цөлөөр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Абу Симбель сүм рүү хөдөлнө. Хаданд сийлж барьсан II Рамсес хаан болон Нефертари хатны асар том, сүрлэг Наран сүмүүдийг үзэж бишрэх болно. Үдээс хойш Асуан хотод буцаж ирэн өдрийн хоол иднэ. Дараа нь тусгай аяллын автобусаар Египетийн эртний нийслэл Луксор хот руу аялна (замын хугацаа ~5 цаг). Луксорт хүрэлцэн ирж зочид буудалдаа байрлан, оройн хоолоо идэж амарна.
  5. Өдөр5

    Өдөр 5

    (Хоол: Өглөө, Өдөр, Орой) Буудал: 4-5* / Байрлал: Луксор

    • Эртний дэлхийн хамгийн том шашны цогцолбор болох Карнакийн сүм-ээр зочилж, 134 аварга баганат танхим, Ариун нуур, хатан хаан Хатшепсутын обелискийг үзнэ. Үргэлжлүүлэн Нил мөрний Баруун эрэгт байрлах цорын ганц эмэгтэй Фарон Хатшепсүт хатны сүм-ээр зочилно. Өдрийн хоолны дараа Нил мөрний Зүүн эрэгт байрлах Луксорын сүм болон саяхан сэргээн засварласан Сфинксүүдийн өргөн чөлөө-г үзэж сонирхоно. Орой нь буудалдаа буцаж оройн хоолоо идэж амарна.

    Үзэх зүйлс · Луксор5

    • Карнакийн сүм цогцолбор

      Эртний Египетийн хамгийн том сүм, 134 баганат их танхимтай

    • Луксорын сүм

      Оройн гэрэлтүүлэгтэй үзэхэд үнэхээр гайхалтай

    • Хаадын хөндий

      Тутанхамон зэрэг фараонуудын хадан булш

    • Хатшепсутын сүм

      Хадан хананд шигдсэн гурван давхар дэнжит сүм

    • Агаарын бөмбөлөгөөр нисэх

      Нар мандах үед Нил мөрөн, хөндийг дээрээс харах

  6. Өдөр6

    Өдөр 6

    (Хоол: Өглөө, Өдөр, Орой) Буудал: 4-5* / Байрлал: Хургада (All Inclusive)

    • Зочид буудалд өглөөний хоол уусны дараа Луксороос Улаан тэнгисийн алдарт амралтын бүс болох Хургада хот руу автобусаар аялна (замын хугацаа ~4 цаг). Хургадад хүрэлцэн ирж далайн эргийн амралтын буудалд "All Inclusive" (Бүх хоол, ундаа, хөнгөн зууш үнэгүй багтсан) нөхцөлтэйгөөр байрлана. Үдээс хойш хувийн элсэн эрэг болон бассейнд амарч, үдшийг тухтай өнгөрүүлнэ.

    Нэмэлт аяллын хөтөлбөрүүд:

    • 🏜️ Цөлийн Адал Явдалт Сафари ($30 – $80) — Өдөр/Орой: Дөрвөн дугуйт мотоциклоор цөлөөр давхих,
    • 🛥️ Улаан Тэнгисийн Завины Аялал & Шумбалт ($70 – $100) — Улаан тэнгисийн усан онгоцоор аялалж шумбаж, Арал дээр амрах

    Үзэх зүйлс · Хургада4

    • Гифтун арал

      Цагаан элсэн эрэг, тунгалаг ус

    • Улаан тэнгисийн шүрэн хад

      Шумбаж, усан доорх өнгөлөг ертөнцийг харах

    • Цөлийн сафари

      Квадроцикл, бедуин тосгон, тэмээ унах

    • Hurghada Marina 006

      📷 Amr F.Nagy · Public domain

      Хургада марина

      Оройн зугаалга, кафе ресторан

  7. Өдөр7, 8

    Өдөр 7, 8

    (Хоол: Өглөө, Өдөр, Орой) Буудал: 4-5* / Байрлал: Хургада (All Inclusive)

    • Бүтэн өдөр All-Inclusive амралтын цогцолборын боломжуудыг эдэлж, далайн эрэгт наранд биеэ шарах, бассейнд сэргэх, зочид буудлын энтертайнмент хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой.

    Нэмэлт аяллын хөтөлбөрүүд:

    • 🏜️ Цөлийн Адал Явдалт Сафари ($30 – $80) — Өдөр/Орой: Дөрвөн дугуйт мотоциклоор цөлөөр давхих,
    • 🛥️ Улаан Тэнгисийн Завины Аялал & Шумбалт ($70 – $100) — Улаан тэнгисийн усан онгоцоор аялалж шумбаж, Арал дээр амрах
  8. Өдөр9

    Өдөр 9

    (Хоол: Өглөө, Өдөр) Буудал: 4-5* / Байрлал: Онгоц

    • Өрөөгөө хүлээлгэн өгч, Хургадагийн олон улсын нисэх онгоцны буудал руу шилжинэ. Хургада – Истанбул – Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр нутаг буцна.

    Истанбул хотод онгоц ны буудал солих ба өдрийн хоолыг Истанбул хотод зооглоно. Истанбул - Улаанбаатарын нислэг үргэлжилж дараа өдөрийн өглөө 7 цагт Улаанбаатар хотод газардна.

Үнэ & нөхцөл

Мэдээлэл

КАИР - АСУАН - ЛУКСОР - ХУРГАДА - ИСТАНБУЛ

8 шөнө 9 өдрийн түүхийн аялал, далайн эргийн амралт

Хуваарь

Захиалгаар Мягмар, Пүрэв, Бямба гарагуудад.

Үнэ

  • Нэг хүн: 9,790,000

Үнийн дүнд НӨАТ багтаагүй болно.

✓Төлбөрт дараах зүйлс багтсан

  • Аяллын турш Монгол хэлтэй хөтөч
  • Египет улсын виз
  • Аяллын даатгал.
  • Орчуулагч хөтчийн цалин.
  • Олон улсын нислэг
  • Орон нутгийн тээвэр
  • Хөтөлбөрт багтсан хоол, унаа.
  • Хөтөлбөрт багтсан үзвэр үйлчилгээний төлбөр.

✕Төлбөрт хамаарахгүй зүйлс

  • Хөтөч, жолооч болон бусад нутгийн үйлчилгээний ажилтны гарын мөнгө
  • Хөтөлбөрт заагдаагүй үзвэр үйлчилгээний төлбөр
  • Хөтөлбөрт багтаагүй хоолны төлбөр.
  • Хувийн хэрэглээний зардал
  • Өрөөнд ганцаараа байрлах төлбөр (хоног тутамд нэмэлтээр 250,000)

Байрлах буудлууд

📍

Каир хот

📍

Асуан хот

📍

Луксор хот

📍

Хургада хот

Үндэсний хоол

Каир· 5

  • Кошари

    Будаа, гоймон, сэвэг зарам, улаан лоолийн амтлагчтай Египетийн үндэсний хоол

  • Фул медамес

    Шошийг удаан чанаж нухсан, өглөөний цайнд иддэг уламжлалт хоол

  • Таамия

    Ногоон шошоор хийсэн Египет фалафел

  • Молохия

    Ногоон навчаар хийсэн өтгөн шөл, тахианы махтай

  • Umm Ali

    📷 Miansari66 · CC0

    Ум Али

    Талх, сүү, самраар хийсэн халуун амттан

Асуан· 3

Луксор· 3

  • Фатир

    Олон давхаргат нимгэн боов, чихэрлэг эсвэл давслаг

  • Кофта ба кебаб

    Галд шарсан хурга, үхрийн мах

  • Каркаде

    Гибискусын цэцгээр хийсэн хүйтэн эсвэл халуун ундаа

Хургада· 3

  • Далайн хоол

    Шарсан загас, сам хорхой, наймаалж

  • Сайядие

    Загас, будаа, шарсан сонгинотой хоол

  • Басбуса

    Мананцар гурил, сироптой амттан

Истанбул· 5

  • Симит

    Кунжуттай цагираг талх

  • Балык экмек

    Эминөнүгийн боомтод загастай талх

  • Искендер кебаб

    Тараг, цөцгийн тостой донер

  • Локум ба пахлава

    Турк амттан

  • Турк кофе ба цай

9,790,000 ₮/ хүн

Захиалгаар · 8 шөнө 9 өдөр