GiL — Gate in Life
Египет: Каир, Луксор, Хургада — 2026.11.24

Египет: Каир, Луксор, Хургада — 2026.11.24

  1. Каир
  2. Луксор
  3. Хургада
  4. Истанбул 8 шөнө
  • 2026.11.24 – 2026.12.02
  • 8 шөнө 9 өдөр
  • 8,190,000 ₮ / хүн

9 өдөр

Дэлгэрэнгүй хөтөлбөр

🗺️ Аяллын маршрутУБ
УБКаирЛуксорХургадаИстанбул
  1. Өдөр1

    / 2026.11.24 /

    Хоол: Орой

    Буудал: 4-5* / Байрлал: Каир хот

    • Turkish Airlines-ийн нислэгээр өглөөний 09:00 цагт Улаанбаатараас Истанбулыг зорин хөөрч, Египетийн цагаар Каир хотод 19:30 цагт газардана.
    • Каир хотод байрлах буудалдаа бүртгүүлж байрлана.

    Үзэх зүйлс · Каир5

    • Гизагийн пирамидууд ба Сфинкс

      Эртний ертөнцийн долоон гайхамшгаас өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн цорын ганц нь

    • Египетийн Их музей (GEM)

      Тутанхамоны булшны эд өлгийг бүрэн дэлгэсэн, нэг соёл иргэншилд зориулсан дэлхийн хамгийн том музей

    • Мухаммед Алигийн сүм

      Каирын цайзад орших алебастр сүм, хотыг бүхэлд нь харах цэгтэй

    • Хан эль-Халили зах

      Олон зууны түүхтэй, амтлагч, гар урлал, бэлэг дурсгалын эртний зах

    • Нил мөрний оройн аялал

      Завин дээр оройн хоол, ардын бүжгийн тоглолттой

  2. Өдөр2

    / 2026.11.25 /

    Хоол: Өглөө, Өдөр, Орой

    Буудал: 5* / Байрлал: Каир хот

    • Өглөөний цайгаа уугаад эртний Египетийн дурсгал болох, дэлхийн долоон гайхамшгийн нэг Гизагийн Пирамидууд, Сфинксийн цогцолбороор зугаална.
    • Исламын хамгийн том бөгөөд эртний зах болох Хан Эл Халилигаар зочилж бэлэг дурсгал, эртний эдлэл сонирхоно.

    Нэмэлт хөтөлбөр: 🏜️ Агуу пирамид дотор орох ($40) — Хуфу хааны бунхан байсан өрөөнд нарийн хонгилоор орж үзэх багц.

  3. Өдөр3

    / 2026.11.26 /

    Хоол: Өглөө, Өдөр, Орой

    Буудал: 5* / Байрлал: Каир хот

    • Өглөөний цайны дараа эртний Египетийн нууцууд, үзвэр, дурсгалт зүйлсийг нэг дор цуглуулсан, түүхэнд цорын ганц бүтнээрээ олдсон Тутанхамун фараоны бунхны эд өлгийн зүйлсийг харуулах Египетийн Агуу Музейг үзнэ.
    • Өдрийн хоолоо бага зэрэг оройтож идсэний дараа Египетийн үндэсний үйлдвэрлэлийн дэлгүүрүүдээр зочилж, Нил мөрний усан завиар аялаад буудалдаа ирж оройн хоолоо идэж амарна.
  4. Өдөр4

    / 2026.11.27 /

    Хоол: Өглөө, Өдөр, Орой

    Буудал: 5* / Байрлал: Луксор хот

    • Өглөөний цайны дараа зочид буудлаа хүлээлгэн өгөөд Каир хотоос Луксор хот руу ниснэ (1 цаг).
    • Луксор хотын аялал: эртний фараонуудын бунхныг нуун байрлуулсан Хаадын хөндийн цогцолбор, эртний Египетийн гадаад харилцааг хамгийн өргөн хүрээтэй тэлсэн эмэгтэй фараон Хатшепсутын тахилын сүм зэргийг үзэж сонирхоод буудалдаа очиж оройн хоолоо идэж амарна.

    Үзэх зүйлс · Луксор5

    • Карнакийн сүм цогцолбор

      Эртний Египетийн хамгийн том сүм, 134 баганат их танхимтай

    • Луксорын сүм

      Оройн гэрэлтүүлэгтэй үзэхэд үнэхээр гайхалтай

    • Хаадын хөндий

      Тутанхамон зэрэг фараонуудын хадан булш

    • Хатшепсутын сүм

      Хадан хананд шигдсэн гурван давхар дэнжит сүм

    • Агаарын бөмбөлөгөөр нисэх

      Нар мандах үед Нил мөрөн, хөндийг дээрээс харах

  5. Өдөр5

    / 2026.11.28 /

    Хоол: Өглөө, Өдөр, Орой

    Буудал: 5* / Байрлал: Хургада хот

    • Өглөөний цайны дараа буудлаа хүлээлгэж өгөөд эртний Египетийн хамгийн том сүм болох Карнак, Луксорын сүм зэргийг үзэж сонирхоно. Луксор хотоос Хургада хотыг зорин 4 цаг автобусаар аялна.
    • Хургада хотын all inclusive нөхцөлтэй амралтын газартаа бүртгүүлж, аяллын алжаалаа тайлж, оройн хоолоо идээд амарна.

    Нэмэлт хөтөлбөр: 🎈 Луксор хотын агаарын бөмбөлөг ($100 – $120) — нар мандах агшныг агаарын бөмбөлөгөөс толидох аялал.

    Үзэх зүйлс · Хургада4

    • Гифтун арал

      Цагаан элсэн эрэг, тунгалаг ус

    • Улаан тэнгисийн шүрэн хад

      Шумбаж, усан доорх өнгөлөг ертөнцийг харах

    • Цөлийн сафари

      Квадроцикл, бедуин тосгон, тэмээ унах

    • Hurghada Marina 006

      📷 Amr F.Nagy · Public domain

      Хургада марина

      Оройн зугаалга, кафе ресторан

  6. Өдөр6

    / 2026.11.29 /

    Хоол: Өглөө, Өдөр, Орой

    Буудал: 4-5* / Байрлал: Хургада хот

    • Улаан тэнгисийн эрэгт алжаал тайлж тааваараа амрах өдөр.

    Нэмэлт хөтөлбөр: 🏜️ Цөлийн адал явдалт сафари ($30 – $80), 🛥️ Улаан тэнгисийн завины аялал & шумбалт ($40 – $120).

  7. Өдөр7

    / 2026.11.30 /

    Хоол: Өглөө, Өдөр, Орой

    Буудал: 4-5* / Байрлал: Хургада хот

    • Улаан тэнгисийн эрэгт алжаал тайлж тааваараа амрах өдөр.

    Нэмэлт хөтөлбөр: 🏜️ Цөлийн адал явдалт сафари ($30 – $80), 🛥️ Улаан тэнгисийн завины аялал & шумбалт ($40 – $120).

  8. Өдөр8

    / 2026.12.01 /

    Хоол: Өглөө, Өдөр

    Буудал: 4-5* / Байрлал: Истанбул хот

    • Өглөөний цайгаа эрт уугаад буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө.
    • Хургада хотоос Каир хотыг зорин автобусаар 6 цаг орчим аялж, Каир хотоос Истанбул хотыг зорин ниснэ.
    • Истанбул хотод оройн 19 цагийн үед газардаж зочид буудалдаа бүртгүүлэн байрлана.

    Үзэх зүйлс · Истанбул6

    • Айя София

      1500 жилийн түүхтэй, Византи ба Османы өв

    • Цэнхэр сүм (Султан Ахмед)

      Зургаан минарет, цэнхэр хавтан чимэглэл

    • Топкапы ордон

      Османы султануудын ордон

    • Их базар

      4000 гаруй дэлгүүртэй дэлхийн хамгийн том хучигдсан зах

    • Босфорын аялал

      Европ, Азийг холбосон хоолойгоор завиар

    • Галатын цамхаг

      Хотын түүхэн хэсгийг дээрээс харах

  9. Өдөр9

    / 2026.12.02 /

    Хоол: Өглөө

    Буудал: - / Байрлал: -

    • Өглөөний цайгаа уугаад 14:00 цагт буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө.
    • Истанбулын олон улсын нисэх буудлаас Улаанбаатар руу ниснэ.

Аяллын хуваарь / Аяллын үнэ / Төлбөрийн нөхцөл

Хуваарь

2026/11/24 - 2026/12/02

Үнэ

  • Том хүн: 8,190,000
  • Хүүхэд: холбогдож асуух

Үнийн дүнд НӨАТ багтаагүй болно.

✓Төлбөрт дараах зүйлс багтсан

  • Аяллын турш Монгол хэлтэй хөтөч
  • Египет улсын виз
  • Аяллын даатгал.
  • Орчуулагч хөтчийн цалин.
  • Олон улсын нислэг
  • Орон нутгийн тээвэр
  • Хөтөлбөрт багтсан хоол, унаа.
  • Хөтөлбөрт багтсан үзвэр үйлчилгээний төлбөр.

✕Төлбөрт хамаарахгүй зүйлс

  • Хөтөч, жолооч болон бусад нутгийн үйлчилгээний ажилтны гарын мөнгө
  • Хөтөлбөрт заагдаагүй үзвэр үйлчилгээний төлбөр
  • Хөтөлбөрт багтаагүй хоолны төлбөр.
  • Хувийн хэрэглээний зардал
  • Өрөөнд ганцаараа байрлах төлбөр (хоног тутамд нэмэлтээр 250,000)

Байрлах буудлууд

📍

Каир хот

📍

Луксор хот

📍

Хургада хот

Үндэсний хоол

Каир· 5

  • Кошари

    Будаа, гоймон, сэвэг зарам, улаан лоолийн амтлагчтай Египетийн үндэсний хоол

  • Фул медамес

    Шошийг удаан чанаж нухсан, өглөөний цайнд иддэг уламжлалт хоол

  • Таамия

    Ногоон шошоор хийсэн Египет фалафел

  • Молохия

    Ногоон навчаар хийсэн өтгөн шөл, тахианы махтай

  • Umm Ali

    📷 Miansari66 · CC0

    Ум Али

    Талх, сүү, самраар хийсэн халуун амттан

Луксор· 3

  • Фатир

    Олон давхаргат нимгэн боов, чихэрлэг эсвэл давслаг

  • Кофта ба кебаб

    Галд шарсан хурга, үхрийн мах

  • Каркаде

    Гибискусын цэцгээр хийсэн хүйтэн эсвэл халуун ундаа

Хургада· 3

  • Далайн хоол

    Шарсан загас, сам хорхой, наймаалж

  • Сайядие

    Загас, будаа, шарсан сонгинотой хоол

  • Басбуса

    Мананцар гурил, сироптой амттан

Истанбул· 5

  • Симит

    Кунжуттай цагираг талх

  • Балык экмек

    Эминөнүгийн боомтод загастай талх

  • Искендер кебаб

    Тараг, цөцгийн тостой донер

  • Локум ба пахлава

    Турк амттан

  • Турк кофе ба цай

Аяллын хөтөлбөр

ЕГИПЕТ: ЭРТНИЙ ТҮҮХ БА УЛААН ТЭНГИСИЙН АМРАЛТ

2026.11.24 - 2026.12.02

8 шөнө, 9 өдөр

Улаанбаатар - Истанбул - Каир - Луксор - Хургада - Каир - Истанбул - Улаанбаатар

8,190,000 ₮/ хүн

2026.11.24 – 2026.12.02 · 8 шөнө 9 өдөр · 31 хоногийн дараа хөөрнө