GiL — Gate in Life
Great Sphinx of Giza (أبو الهول)

Шинэ жилээр Египетэд — 2026.12.29

  1. Шарм Эл Шэйх
  2. Каир
  3. Истанбул
  • 2026.12.29 – 2027.01.07
  • 8 шөнө 9 өдөр
  • 8,690,000 ₮ / хүн

📷 Petar Milošević · CC BY-SA 4.0

8 өдөр

Дэлгэрэнгүй хөтөлбөр

🗺️ Аяллын маршрутУБ
УБИстанбулШарм Эл ШэйхКаир
  1. Өдөр1

    / 2026.12.29 /

    (Хоол: Орой) Буудал: 4-5* / Байрлал: Истанбул хот

    • Turkish Airlines-ийн нислэгээр өглөөний 09:00 цагт Улаанбаатараас Истанбулыг зорин хөөрч, Туркийн цагаар 13:30 цагт газардна.
    • Шарм Эль Шейх рүү хийх дараагийн нислэгийн өмнө Истанбул хотын тухлаг зочид буудалд байрлан тухлан амрах болно.

    Үзэх зүйлс · Истанбул6

    • Айя София

      1500 жилийн түүхтэй, Византи ба Османы өв

    • Цэнхэр сүм (Султан Ахмед)

      Зургаан минарет, цэнхэр хавтан чимэглэл

    • Топкапы ордон

      Османы султануудын ордон

    • Их базар

      4000 гаруй дэлгүүртэй дэлхийн хамгийн том хучигдсан зах

    • Босфорын аялал

      Европ, Азийг холбосон хоолойгоор завиар

    • Галатын цамхаг

      Хотын түүхэн хэсгийг дээрээс харах

  2. Өдөр2

    / 2026.12.30 /

    (Хоол: Өглөө, Өдөр, Орой) Буудал: 5* / Байрлал: Шарм Эл Шэйх хот

    • Turkish Airlines-ийн нислэгээр Истанбулаас Шарм Эль Шейх рүү аялан, өглөөний 05:00 цагт Египет нутагт газардана. Таныг манай тусгайлан бэлтгэсэн мэргэжлийн аяллын баг угтан авч, 5 одтой All-Inclusive тансаг амралтын газарт тухлуулах болно.
    • Ингээд Улаан тэнгисийн эрэг дээрх нартай, далайтай, сэтгэл сэргээм амар амгалан өдрүүд эхэлнэ.

    Нэмэлт аяллын хөтөлбөрүүд

    • 🏜️ Цөлийн Адал Явдалт Сафари ($30 – $80) — Өдөр/Орой: Дөрвөн дугуйт мотоциклоор цөлөөр давхих, Бедуин тосгонд зочлох, тэмээ унах, Араб оройн хоол ба шоу үзүүлбэр.
    • 🛥️ Улаан Тэнгисийн Завины Аялал & Шумбалт ($40 – $120) — Усан доорх ертөнц: Рас Мохаммед эсвэл Тиран арал руу завиар аялж, снорклинг/шумбалт хийх. Өдрийн буфет хоол багтсан.
    • ☕ Алдартай Кафе & Хуучин Хотын Аялал ($30 – $50) — Соёл & Шөнийн амьдрал: Хадан дээрх Farsha Cafe-д нар жаргахыг харах, Naama Bay болон Хуучин хотын (Old Market) сүм, гудамжаар зочлох.

    Үзэх зүйлс · Шарм Эл Шэйх5

    • Рас Мохаммедын байгалийн цогцолборт газар

      Улаан тэнгисийн хамгийн алдартай шумбалтын газар

    • Наама Бэй

      Далайн эргийн зугаалгын гудамж, ресторан, шөнийн амьдрал

    • Тиран арал

      Завиар очиж шүрэн хадад шумбах

    • Хуучин зах (Old Market)

      Амтлагч, бэлэг дурсгал

    • Синай уул

      Шөнө авирч нар мандахыг үзэх, Гэгээн Катериний хийд

  3. Өдөр3

    / 2026.12.31/

    (Хоол: Өглөө, Өдөр, Орой:) Буудал: 5* / Байрлал: Каир хот

    • 2026 оны сүүлчийн өдрийг далайн эрэг дээр тухлан амарч, наранд биеэ шарж, халаалттай усан санд сэлж, эсвэл алжаал тайлах спа үйлчилгээ авч таашаан өнгөрүүлээрэй. Улаан тэнгист үдшийн бүрий буух үед амралтын газрын шинэ жилийн баярын нүсэр үйл ажиллагаанд зориулан гоёлын хувцсаа өмсөөрэй: нарийн хийцтэй төрөл бүрийн хоол, далайн гаралтай онцгой зоог, шарсан мах бүхий баярын тансаг гала оройн зоогийн швед ширээнээс амтлахын зэрэгцээ олон улсын амьд хөгжмийн тоглолт, дорно дахины бүжгийн үзүүлбэрийг үзэж сонирхон, 2027 оныг мартагдашгүй сайхнаар угтан авах шөнө дундын цаг тоолох гайхамшигт баярт оролцоорой!

    Нэмэлт аяллын хөтөлбөрүүд

    • 🏜️ Цөлийн Адал Явдалт Сафари ($30 – $80) — Өдөр/Орой: Дөрвөн дугуйт мотоциклоор цөлөөр давхих, Бедуин тосгонд зочлох, тэмээ унах, Араб оройн хоол ба шоу үзүүлбэр.
    • 🛥️ Улаан Тэнгисийн Завины Аялал & Шумбалт ($40 – $120) — Усан доорх ертөнц: Рас Мохаммед эсвэл Тиран арал руу завиар аялж, снорклинг/шумбалт хийх. Өдрийн буфет хоол багтсан.
    • ☕ Алдартай Кафе & Хуучин Хотын Аялал ($30 – $50) — Соёл & Шөнийн амьдрал: Хадан дээрх Farsha Cafe-д нар жаргахыг харах, Naama Bay болон Хуучин хотын (Old Market) сүм, гудамжаар зочлох.
  4. Өдөр4, 5

    / 2027.01.01-02 /

    (Хоол: Өглөө, Өдөр, Орой:) Буудал: 5* / Байрлал: Каир хот

    • Улаан тэнгисийн наран дор цаг хугацаа аажмаар уртасч, Синайн цөлийн халуун салхи далайн давстай агаартай сүлэлдэн сэвэлзэх Шарм Эль Шейхийн тайван өдөр бол жинхэнэ диваажингийн агшин юм. Алтан шар захаар цалиглах цэнхэр далайн давалгааны чимээнээр тааваараа сэрж, алган дээр төөнөх дулаан нарны гэрэлд кофе оочлон суухад орчлонгийн бүх яарч савчсан хэмнэл ард хоцрох шиг санагдана. Palm моддын сүүдэрт дуртай номоо эргүүлж, оюу ногоон усанд сэрүүцэн сэлж, нар жаргах дорно дахины шидэт ягаан туяаг ширтэн алжаалаа тайлах энэ л чөлөөт өдөр таны сэтгэл зүрхэнд амар амгалан, баян тансаг мэдрэмжийг дүүргэж, амьдралын амтыг эгшин бүрээр нь мэдрүүлнэ.

    Нэмэлт аяллын хөтөлбөрүүд

    • 🏜️ Цөлийн Адал Явдалт Сафари ($30 – $80) — Өдөр/Орой: Дөрвөн дугуйт мотоциклоор цөлөөр давхих, Бедуин тосгонд зочлох, тэмээ унах, Араб оройн хоол ба шоу үзүүлбэр.
    • 🛥️ Улаан Тэнгисийн Завины Аялал & Шумбалт ($40 – $120) — Усан доорх ертөнц: Рас Мохаммед эсвэл Тиран арал руу завиар аялж, снорклинг/шумбалт хийх. Өдрийн буфет хоол багтсан.
    • ☕ Алдартай Кафе & Хуучин Хотын Аялал ($30 – $50) — Соёл & Шөнийн амьдрал: Хадан дээрх Farsha Cafe-д нар жаргахыг харах, Naama Bay болон Хуучин хотын (Old Market) сүм, гудамжаар зочлох.
  5. Өдөр6

    / 2027.01.03 /

    (Хоол: Өглөө, Өдөр, Орой) Буудал: 5* / Байрлал: Каир хот

    Хөтөлбөр

    • Өглөөний цайны дараа зочид буудлаа хүлээлгэн өгч, Шарм Эль Шейхээс Каир хот руу ниснэ (1 цаг).

    Каирт газардан Египет судлаач хөтөчийн хамт

    • Гизагийн Пирамидууд, Сфинкс, Нил мөрний завин аялал болон уламжлалт үнэртэй усны дэлгүүрээр зочилсны дараа Каир хотын 5 одтой зочид буудалдаа байрлан амарна.

    Үзэх зүйлс · Каир5

    • Гизагийн пирамидууд ба Сфинкс

      Эртний ертөнцийн долоон гайхамшгаас өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн цорын ганц нь

    • Египетийн Их музей (GEM)

      Тутанхамоны булшны эд өлгийг бүрэн дэлгэсэн, нэг соёл иргэншилд зориулсан дэлхийн хамгийн том музей

    • Мухаммед Алигийн сүм

      Каирын цайзад орших алебастр сүм, хотыг бүхэлд нь харах цэгтэй

    • Хан эль-Халили зах

      Олон зууны түүхтэй, амтлагч, гар урлал, бэлэг дурсгалын эртний зах

    • Нил мөрний оройн аялал

      Завин дээр оройн хоол, ардын бүжгийн тоглолттой

  6. Өдөр7

    / 2027.01.04 /

    (Хоол: Өглөө, Өдөр, Орой) Буудал: 5* / Байрлал: Каир хот

    • Өглөөний цайны дараа Египетийн түүх, соёлын сод бүтээл болох Египетийн Агуу Музей (GEM)-г үзэх аялалдаа гарна (Өдрийн хоол бага зэрэг оройтох тул өглөөний цайгаа сайн уугаарай).
    • Мөн энэ өдрийн орой Египетийн эртний колорит бүхий Хан Эл Халили захаар зочлон худалдаа хийгээд, зочид буудалдаа ирж тухлан амрахаар энэ өдрийн аялал өндөрлөнө.
  7. Өдөр8

    / 2027.01.05 /

    (Хоол: Өглөө) Буудал: 4-5* / Байрлал: Истанбул хот

    • Буудлаа хүлээлгэн өгч Каираас өглөөний 05:00 цагт нисэж, 09:00 цагт Истанбулд газардна. Turkish Airlines-ийн бэлтгэсэн 4–5 одтой буудалд хүргүүлэн байрлах ба энэ өдөр Истанбул хотод чөлөөтэй амарна.
  8. Өдөр9

    / 2027.01.06 /

    (Хоол: Өглөө) Буудал: - / Байрлал: -

    Буфет өглөөний цайгаа уугаад 14:00 цагт буудлын өрөөгөө хүлээлгэн өгч, Истанбулын олон улсын нисэх буудлаас Улаанбаатар руу ниснэ.

    (Дараагийн өдрийн өглөө 07:00 цагт Улаанбаатарт газардаж аялал өндөрлөнө)

Аяллын хуваарь / Аяллын үнэ / Төлбөрийн нөхцөл

Хуваарь

2026/12/29 - 2027/01/07

Үнэ

  • Нэг хүн: 8,690,000

Үнийн дүнд НӨАТ багтаагүй болно.

✓Төлбөрт дараах зүйлс багтсан

  • Аяллын турш Монгол хэлтэй хөтөч
  • Египет улсын виз
  • Аяллын даатгал.
  • Орчуулагч хөтчийн цалин.
  • Олон улсын нислэг
  • Орон нутгийн тээвэр
  • Хөтөлбөрт багтсан хоол, унаа.
  • Хөтөлбөрт багтсан үзвэр үйлчилгээний төлбөр.

✕Төлбөрт хамаарахгүй зүйлс

  • Хөтөч, жолооч болон бусад нутгийн үйлчилгээний ажилтны гарын мөнгө
  • Хөтөлбөрт заагдаагүй үзвэр үйлчилгээний төлбөр
  • Хөтөлбөрт багтаагүй хоолны төлбөр.
  • Хувийн хэрэглээний зардал
  • Өрөөнд ганцаараа байрлах төлбөр (хоног тутамд нэмэлтээр 250,000)

Байрлах буудлууд

📍

Каир хот

📍

Шарм Эл Шэйх хот

Үндэсний хоол

Каир· 5

  • Кошари

    Будаа, гоймон, сэвэг зарам, улаан лоолийн амтлагчтай Египетийн үндэсний хоол

  • Фул медамес

    Шошийг удаан чанаж нухсан, өглөөний цайнд иддэг уламжлалт хоол

  • Таамия

    Ногоон шошоор хийсэн Египет фалафел

  • Молохия

    Ногоон навчаар хийсэн өтгөн шөл, тахианы махтай

  • Umm Ali

    📷 Miansari66 · CC0

    Ум Али

    Талх, сүү, самраар хийсэн халуун амттан

Шарм Эл Шэйх· 3

  • Шарсан далайн хоол

    Өдөр бүр шинээр барьсан загас

  • Бедуин талх

    Галд жигнэсэн нимгэн талх

  • Шинэхэн жүүс

    Манго, гуава, чихрийн нишингэ

Истанбул· 5

  • Симит

    Кунжуттай цагираг талх

  • Балык экмек

    Эминөнүгийн боомтод загастай талх

  • Искендер кебаб

    Тараг, цөцгийн тостой донер

  • Локум ба пахлава

    Турк амттан

  • Турк кофе ба цай

Аяллын хөтөлбөр

ЕГИПЕТ - ТУРК АЯЛАЛ 2026.12.29 - 2027.01.07 8 шөнө, 9 өдөр

  • Египет: Шарм Эл шэйх, Каир
  • Турк : Истанбул

8,690,000 ₮/ хүн

2026.12.29 – 2027.01.07 · 8 шөнө 9 өдөр · 66 хоногийн дараа хөөрнө