GiL — Gate in Life
EGYPT Aswan (2302103551)

Египет, Нил мөрний круйз, Истанбул — 11 шөнө 12 өдөр

  1. Каир
  2. Асуан
  3. Луксор
  4. Хургада
  5. Истанбул
  • 11 шөнө 12 өдөр
  • 9,790,000 ₮ / хүн

📷 Michael Gwyther-Jones from UK · CC BY 2.0

12 өдөр

Дэлгэрэнгүй хөтөлбөр.

🗺️ Аяллын маршрутУБ
УБКаирАсуанЛуксорХургадаИстанбул
  1. Өдөр1

    Өдөр 1

    (Хоол: Орой) Буудал: 4-5* / Байрлал: Каир

    • Turkish Airlines-ийн нислэгээр өглөөний 09:00 цагт Улаанбаатараас Истанбулыг зорин хөөрч, Туркийн цагаар 13:30 цагт газардна.
    • Египетийн нийслэл Каир хот руу хийх дараагийн нислэгийн 4 орчим цаг хүлээгээд каир хотод оройн 20:00 цагийн үед газардаж Каир хотод байрлах буудалдаа бүргүүлэн байрлана.
  2. Өдөр2

    Өдөр 2

    (Хоол: Өглөө, Өдөр, Орой) Буудал: 4-5* / Байрлал: Каир

    Хөтөлбөр

    • Зочид буудалдаа буфет өглөөний цай ууна. Дэлхийд алдартай Гизагийн өндөрлөгийн хөтөчтэй аялал. Фараон Хуфу (Heops), Хафра (Khafren), Менкаура (Menkaure) нарын Их пирамидуудыг үзэж сонирхон, цөлийн харагдац бүхий хэсэгт дурсгалын зураг татуулна. Шохойн чулуун Их Сфинкс болон эртний зан үйл, занданшуулах ажиллагаанд ашиглаж байсан Хафрагийн гранит Хөндийн сүмээр зочилно. Өдрийн хоолоо Египет үндэсний баркекю ресторанд зооглоно. Зочид буудалдаа буцаж ирэн оройн хоолоо идэж амрана.

    Үзэх зүйлс · Каир5

    • Гизагийн пирамидууд ба Сфинкс

      Эртний ертөнцийн долоон гайхамшгаас өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн цорын ганц нь

    • Египетийн Их музей (GEM)

      Тутанхамоны булшны эд өлгийг бүрэн дэлгэсэн, нэг соёл иргэншилд зориулсан дэлхийн хамгийн том музей

    • Мухаммед Алигийн сүм

      Каирын цайзад орших алебастр сүм, хотыг бүхэлд нь харах цэгтэй

    • Хан эль-Халили зах

      Олон зууны түүхтэй, амтлагч, гар урлал, бэлэг дурсгалын эртний зах

    • Нил мөрний оройн аялал

      Завин дээр оройн хоол, ардын бүжгийн тоглолттой

  3. Өдөр3

    Өдөр 3

    (Хоол: Өглөө, Өдөр, Орой:) Буудал: 4-5* / Байрлал: Асуан

    Хөтөлбөр

    • Зочид буудалдаа буфет өглөөний цай ууна. Египетийн Их Музей (GEM): Дэлхийн түвшний музейгээр зочилно. Музейн онцлох үзмэрүүдэд Цогчин орон зайн дүүжин обелиск, Рамсес II хааны 3200 жилийн настай хөшөө, 60 гаруй хаадын хөшөө бүхий Их шаталсан коридор, эртний Египетийн үнэт бүтээлүүд багтана. Өдрийн хоолоо бага зэрэг оройтож үдээс хойш зооглох ба үргэлжлүүлээд Исламын Каир болон Хан Эл-Халили захаар аялна. Гар урлалын дэлгүүрүүд, амтлагч, алабастер урлал, үнэртний дэлгүүрүүдээр зочилно.

    Зочид буудалдаа буцаж ирэн оройн хоол идээд амрана.

  4. Өдөр4

    Өдөр 4

    (Хоол: Өглөө, Өдөр, Орой) Буудал: 4-5* / Байрлал: Асуан

    Хөтөлбөр

    • Өглөөний цайны дараа буудлаас гарч, орон нутгийн нислэгийн дагуу Каирын нисэх онгоцны буудал руу хувийн автобусаар хүргүүлнэ. Асуаны нисэх онгоцны буудалд угтан авч, зочид буудалд хүргэн өрөөнд бүртгүүлнэ. Үдээс хойш Египетийн уламжлалт модон "Фелука" завиар Элефантин арал болон Китченерийн ургамал судлалын арлын дундуур салхилна.

    Нэмэлт хөтөлбөр:

    • 🛥️ Абу симбэл Нефертари сүмийн аялал (120$) — Рамзес II, Нефертари нарны бунхан үзэх аялал.
  5. Өдөр5

    Өдөр 5

    (Хоол: Өглөө, Өдөр, Орой) Буудал: 4-5* / Байрлал: Круйз Асуан боомт (all inclusive)

    • Өглөөний цай ууж, буудлаа хүрэлцэн хүлээлгэн өгнө. Орчин үеийн инженерийн гайхамшиг болох Асуаны өндөр плотинаар (HIGH DAM) зочилно. Мотортой завиар Нассер нуурыг гатлан Агилкия арал дээрх грек-ром стилийн Исис дагины Филе сүмийг үзнэ. Круйзд сууж 5 одод Нил мөрний круйз хөлөг онгоцонд шилжин сууж, кабиндаа бүртгүүлэн онгоцны Буфет үдийн хоолоо иднэ. Үдээс хойш онгоцны дээд тавцан дээр амарч, Нил мөрний байгалийн сайхныг тольдоно. Онгоцон дээрх амтат оройн хоол зооглоно. Асуаны боомтод хононо.

    Үзэх зүйлс · Асуан5

    • Абу Симбел

      II Рамсесийн хадыг сийлж бүтээсэн аварга сүм

    • Филэ арлын Исисийн сүм

      Нил мөрний арал дээрх сүм, завиар очно

    • Фелукагаар аялах

      Уламжлалт дарвуулт завиар Нил мөрөнд

    • Нубийн тосгон

      Өнгөлөг байшин, Нуби соёл, зочломтгой ард түмэн

    • Асуаны Их далан

      Нассер нуурыг үүсгэсэн аварга далан

  6. Өдөр6

    Өдөр 6

    (Хоол: Өглөө, Өдөр, Орой) Буудал: 4-5* / Байрлал: Круйз Эдфу боомт (all inclusive)

    • Өглөөний цайгаа уунгаа Ком Омбо чиглэлд усан аялалаа үргэлжлүүлнэ. Үдээс хойш Ком Омбод бууна. Матрын бурхан Собек болон Хароэрис (Ахмад Хорус) бурханд зориулсан хос сүм болон Матрын музейг үзнэ. Буцаж онгоцондоо суун Эдфу руу аялна. Нар жаргах үеэр дээд тавцан дээр цай ууж амарна. Оройн хоол идэж Эдфуд хононо.

    • 🛥️ Абу симбэл Нефертари сүмийн аялал (120$) — Рамзес II, Нефертари нарны бунхан үзэх аялал.

  7. Өдөр7

    Өдөр 7

    (Хоол: Өглөө, Өдөр, Орой) Буудал: 4-5* / Байрлал: Круйз Луксор боомт (all inclusive)

    • Өглөө Египетийн хамгийн сайн хадгалагдан үлдсэн 36 метр өндөр хаалгатай Хорус бурхны сүмийг үзнэ. Түүхэн Эсна шлюзээр дамжин Луксор руу аялна. Онгоцон дээр үдийн хоолоо иднэ. Үдээс хойш Эртний Фиве хотын Карнак сүмийн цогцолбор (Сфинксүүдийн өргөн чөлөө, 134 маш том баганатай танхим, Ариун нуур) болон үдэш гэрэлтүүлсэн Луксорын сүмийг үзнэ. Оройн хоолны дараа Египетийн уламжлалт "Галабея" хувцасны үдэшлэгтэй.

    Үзэх зүйлс · Луксор5

    • Карнакийн сүм цогцолбор

      Эртний Египетийн хамгийн том сүм, 134 баганат их танхимтай

    • Луксорын сүм

      Оройн гэрэлтүүлэгтэй үзэхэд үнэхээр гайхалтай

    • Хаадын хөндий

      Тутанхамон зэрэг фараонуудын хадан булш

    • Хатшепсутын сүм

      Хадан хананд шигдсэн гурван давхар дэнжит сүм

    • Агаарын бөмбөлөгөөр нисэх

      Нар мандах үед Нил мөрөн, хөндийг дээрээс харах

  8. Өдөр8

    Өдөр 8

    (Хоол: Өглөө, Өдөр, Орой) Буудал: 4-5* / Байрлал: Хургада (soft all Inclusive)

    • Өглөө нар мандах үеэр Луксорын Баруун эрэг ба Нил мөрний дээгүүр агаарын шаараар нисэх аялал. Луксорын Онгоцон дээр өглөөний цайгаа ууж бүртгэлээ хүлээлгэн өгнө. Баруун эрэг рүү гарч Хаадын хөндий (3 хааны барилга сүм үзэх), Хатшепсут хатны сүм, Мемноны солонго хөшөөнүүдийг үзнэ. Автобусаар Дорнод цөлийн хурдны замаар Улаан тэнгисийн Хургада хот руу аялна (ойролцоогоор 3.5 - 4 цаг). 4-5 одод амралтын газарт Soft All-Inclusive нөхцөлтэйгөөр байрлана. Оройн хоолоо идэж амрана

    • 🏜️ Өглөөний нар мандах агаарын бөмбөлөгийн аялал ($100)

    Үзэх зүйлс · Хургада4

    • Гифтун арал

      Цагаан элсэн эрэг, тунгалаг ус

    • Улаан тэнгисийн шүрэн хад

      Шумбаж, усан доорх өнгөлөг ертөнцийг харах

    • Цөлийн сафари

      Квадроцикл, бедуин тосгон, тэмээ унах

    • Hurghada Marina 006

      📷 Amr F.Nagy · Public domain

      Хургада марина

      Оройн зугаалга, кафе ресторан

  9. Өдөр9

    Өдөр 9

    (Хоол: Өглөө, Өдөр, Орой) Буудал: 4-5* / Байрлал: Хургада (soft all Inclusive)

    • Хувийн элсэн далайн эрэг дээр амрах, Улаан тэнгист сэвшээ салхинд сэргэх, усан бассейн болон а Aqua паркаар үйлчлүүлэх боломжтой.

    Нэмэлт аяллын хөтөлбөрүүд:

    • 🏜️ Цөлийн Адал Явдалт Сафари ($30 – $80) — Өдөр/Орой: Дөрвөн дугуйт мотоциклоор цөлөөр давхих,
    • 🛥️ Улаан Тэнгисийн Завины Аялал & Шумбалт ($70 – $100) — Улаан тэнгисийн усан онгоцоор аялалж шумбаж, Арал дээр амрах
  10. Өдөр10

    Өдөр 10

    (Хоол: Өглөө, Өдөр, Орой) Буудал: 4-5* / Байрлал: Истанбул

    • Өглөөний цайгаа уун буудлаа хүлээлгэн өгнө. Хургадагийн олон улсын нисэх онгоцны буудал руу (HRG) автобусаар хүргүүлэн, бүртгэл болон буцах нислэгийн ажилд туслалцаа авна.
    • Истанбул хотын аялал Султанахмет сүм, Хипподромын талбай.
    • Өдрийн хоолоо идээд Истанбул хотод байрлах буудалдаа бүртгүүлж байралана.
    • Истанбул хотын босфорын хоолойд усан онгоц дээр Ентэртайнмэнт хөтөлбөртэй оройн зоог буудалдаа ирж амарна.

    Үзэх зүйлс · Истанбул6

    • Айя София

      1500 жилийн түүхтэй, Византи ба Османы өв

    • Цэнхэр сүм (Султан Ахмед)

      Зургаан минарет, цэнхэр хавтан чимэглэл

    • Топкапы ордон

      Османы султануудын ордон

    • Их базар

      4000 гаруй дэлгүүртэй дэлхийн хамгийн том хучигдсан зах

    • Босфорын аялал

      Европ, Азийг холбосон хоолойгоор завиар

    • Галатын цамхаг

      Хотын түүхэн хэсгийг дээрээс харах

  11. Өдөр11

    Өдөр 11

    (Хоол: Өглөө) Буудал: 4-5* / Байрлал: Истанбул

    • Истанбул хотын чөлөөт өдөр. MALL of ISTANBUL дэлгүүр хэсэх.
  12. Өдөр12

    Өдөр 12

    (Хоол: Өглөө) Буудал: 4-5* / Байрлал: Онгоц

    • Өглөөний цайгаа уун буудлаа хүлээлгэн өгнө.
    • Өдрийн 12 цагт нисэх буудалруу автобусаар хүргүүлж Истанбулаас Улаанбаатар чиглэлд нисэх онгоцондоо бүртгүүлж Истанбулын олон улсын нисэх буудлын татваргүй барааны бүсээр аялж 18 цагт онцгоцондоо сууна. Дараагийн өдрийн өглөөний 7 цагт Улаанбаатар хотод газардна.

Үнэ & нөхцөл

Мэдээлэл

КАИР - АСУАН - ЛУКСОР - ХУРГАДА - ИСТАНБУЛ

11 шөнө 12 өдрийн түүхийн аялал, далайн эргийн амралт

Хуваарь

Хуваарь сонгох

Үнэ

  • Нэг хүн: 9,790,000

Үнийн дүнд НӨАТ багтаагүй болно.

✓Төлбөрт дараах зүйлс багтсан

  • Аяллын турш Монгол хэлтэй хөтөч
  • Египет улсын виз
  • Аяллын даатгал.
  • Орчуулагч хөтчийн цалин.
  • Олон улсын нислэг
  • Орон нутгийн тээвэр
  • Хөтөлбөрт багтсан хоол, унаа.
  • Хөтөлбөрт багтсан үзвэр үйлчилгээний төлбөр.

✕Төлбөрт хамаарахгүй зүйлс

  • Хөтөч, жолооч болон бусад нутгийн үйлчилгээний ажилтны гарын мөнгө
  • Хөтөлбөрт заагдаагүй үзвэр үйлчилгээний төлбөр
  • Хөтөлбөрт багтаагүй хоолны төлбөр.
  • Хувийн хэрэглээний зардал
  • Өрөөнд ганцаараа байрлах төлбөр (хоног тутамд нэмэлтээр 250,000)

Байрлах буудлууд

📍

Каир хот

📍

Асуан хот

📍

Луксор хот

📍

Хургада хот

Үндэсний хоол

Каир· 5

  • Кошари

    Будаа, гоймон, сэвэг зарам, улаан лоолийн амтлагчтай Египетийн үндэсний хоол

  • Фул медамес

    Шошийг удаан чанаж нухсан, өглөөний цайнд иддэг уламжлалт хоол

  • Таамия

    Ногоон шошоор хийсэн Египет фалафел

  • Молохия

    Ногоон навчаар хийсэн өтгөн шөл, тахианы махтай

  • Umm Ali

    📷 Miansari66 · CC0

    Ум Али

    Талх, сүү, самраар хийсэн халуун амттан

Асуан· 3

Луксор· 3

  • Фатир

    Олон давхаргат нимгэн боов, чихэрлэг эсвэл давслаг

  • Кофта ба кебаб

    Галд шарсан хурга, үхрийн мах

  • Каркаде

    Гибискусын цэцгээр хийсэн хүйтэн эсвэл халуун ундаа

Хургада· 3

  • Далайн хоол

    Шарсан загас, сам хорхой, наймаалж

  • Сайядие

    Загас, будаа, шарсан сонгинотой хоол

  • Басбуса

    Мананцар гурил, сироптой амттан

Истанбул· 5

  • Симит

    Кунжуттай цагираг талх

  • Балык экмек

    Эминөнүгийн боомтод загастай талх

  • Искендер кебаб

    Тараг, цөцгийн тостой донер

  • Локум ба пахлава

    Турк амттан

  • Турк кофе ба цай

9,790,000 ₮/ хүн

Захиалгаар · 11 шөнө 12 өдөр